The Hollywood Reporter сэтгүүл Холливудад хамгийн нөлөөтэй хүмүүсийн энэ жилийн чансааг гаргажээ.
Америк төдийгүй дэлхийн шоу бизнесийн салбарын нөлөөтэй эрхмээр энэ жил найман тэрбум доллар олсон "Дисней" компанийн ерөнхий захирал Роберт Айгер нэрлэгдлээ. Тэгвэл өрсөлдөгч "Marvel" урлангийн тэргүүн Кевин Файги чансааны тавд шалгарчээ. АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама эхнэр Мишелийн хамт наймдугаар сард Огайо мужийн аж үйлдвэрийн тухай баримт киног үзүүлснээрээ 50-д багтав.
"Тайчигч хүүхнүүд" кинонд тоглож продюсерлосон Женнифер Лопес 92-т орсон бол жүжигчин Риз Уизерспун (37-р байр), Леонардо Ди Каприо (47), Брэд Питт (54), Скарлетт Йоханссон (65), Уилл Смит (81), Марго Робби (99) нар багтлаа.