"Тавуулаа" цэнгүүн тун удахгүй

"UB паласын концертын их танхимд энэ зууны урлагийг эзэгнэсэн таван мундгуудын хамтарсан тоглолт ганцхан удаа болох нь, билет нь олдох байгаа" хэмээх яриа чих дэлсээдэхлээ.

Сониуч зандаа хөтлөгдөн сонирхоод, лавлаад үзтэл "Тавуулаа" хэмээх нэр дор МУАЖ Уртын дууч Ш.Чимэдцэеэ, МУАЖ дуучин А.Долгор, Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, МУГЖ дуучин Г.Эрдэнэбат, МУГЖ дуучин Ц.Түвшинтөгс нар хамтарч монголчууд бидний сэтгэл зүрхэнд хоногшсон ая дуугаараа уран бүтээлийн цэнгүүн хийх гэж байгаа аж. Юутай гайхалтай, ховор аз завшаан билээ.  Зах хязгаар нь үгүй хурдлах энэ л нийгэмд цаг хугацааг түр ч атугай зогсоож, тэртээд алсарсан дурсамж, дотоод сэтгэлийн дуудлагаа сонсох гайхамшигтай боломж энэ л ажээ.

Газраас тасарч тэнгэрт цойлсон таван эгшиг

Ганиланг үргээж сэтгэл хөглөсөн таван аялгуу

Гарын таван хуруу шиг эвлэж нийлсэн хөг

Гараг дэлхийг уяраасан таван гайхамшигт ертөнц

            МУАЖ Уртын дууч Ш.Чимэдцэеэгийн "Тэнгэр ээж минь өршөө", МУАЖ дуучин А.Долгорын "Аргалд явсан ижий", Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарамын "Дорнын цагаан сар", МУГЖ дуучин Г.Эрдэнэбатын "Тэмээн сүргийн говь" , МУГЖ дуучин Ц.Түвшинтөгсийн "Бурхан бумбын орон" тэргүүтэй урлагийн охь манлай болсон бүтээлүүдийг хамтаар нь нэгэн үдэш сонсоно гэдэг буяны авшиг хүртэхтэй агаар нэгэн биз ээ.

            Таван өнгө, таван эгшиг, таван мэдрэхүй, таван өөр араншинг нэгэн дор цогцлоосон "Тавуулаа" уран бүтээлийн цэнгүүн 2019 оны 10 дугаар сарын 30-ны 19.00 цагт UB паласын концертын их танхимд ганцхан удаа зохион байгуулагдана.        

Тоглолтын тасалбарыг UB паласын билетын касс, 1900-1617-оор үнэгүй хүргэнэ. Тоглолтын талаар илүү ихийг 9494-1909, 88086203 дугаараас лавлаарай. 

 

           


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Эм нь 3 байвал яг таардым да уул нь

    0 0 Хариу бичих
  2. Тэнгэр заяатай, тэнгэрээс гошногондоо хөх будагтай унаж ирсэн, бусад ямар ч хүмүүсээс илүү буюу бараг хүмүн-биш, ноён зантай, ажил хийдэггүй, дандаа унгадаг, нэг л удаа тоглодог монголын алдартнууд.

    0 0 Хариу бичих