МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбоо ээлжит VII хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна.

Тус холбооны Ерөнхийлөгчийг шинээр сонгох санал хураалт саяхан болж нийт төлөөлөгчдийн 75  хувийн саналаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг сонгожээ. Хот хөдөөгийн 400 орчим төлөөлөгч ирж оролцсон хуралдаан үргэлжлэн зохион байгуулалтын асуудал хэлэлцэнэ. Түүнчлэн дүрмийн томоохон өөрчлөлт орох хүлээлттэй байгаа юм.

Энэ бол МАН-ын 28 дугаар Их хурал болсноос хойш болж буй бодлого шийдвэр хэрэгжүүлэх үндсэн зорилготой ач холбогдол бүхий хурал хэмээн намын удирдлагын зүгээс үзэж байгаа аж.