Өчигдөр буюу 2019 оны аравдугаар сарын 16-ны өдрийн 18 цагийн үед цагдаагийн албан хаагч олон нийтийн газар бие засаж буй бичлэг, зураг олон нийтийн сүлжээгээр тархаж, иргэдийн зүгээс хүчтэй шүүмжлэлтэй тулгарсан.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэдээлснээр цагдаагийн ахлагч н.Сүхбаатар ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт олон нийтийн газар бие засаж, цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм болон Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн нь тогтоогджээ. Улмаар албан хаагчийг ажлаас чөлөөлсөн бол олон нийтийн газар бие зассан үйлдэлд нь торгуулийн арга хэмжээ авсан байна.
Цагдаагийн Ерөнхий газраас цагдаагийн албан хаагч ёс зүйгүй үйлдэл гаргасанд ард иргэдээс уучлал хүслээ.