Хагибис хар салхины гамшгийг арилгахтай холбогдуулан Японы шинэ эзэн хааныг ширээнд залах ёслол хойшилж магадгүй хэмээн NHK телевиз мэдээлэв. Хаан ор залгасан хунтайж Нарухитог титэмлэх ёслолыг аравдугаар сарын 22-нд хийхээр төлөвлөж байсан юм. Японы засгийн газар уг арга хэмжээг хойшлуулах талаар хэлэлцэж байгаа аж. Ёслолд дэлхийн 140 гаруй орны удирдагч, сурвалжит угсааныхан уригджээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр Японыг Хагибис хар салхи дайрсны улмаас 77 хүн нас барж, 340 хүн гэмтэж бэртээд байна. Үүнээс гадна сураггүй болсон олон арван хүн байгаа тулэрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна.