Археологчид Египетийн Луксор хотын ойролцоо газраас МЭӨ 1550-МЭӨ 1292 оны үед хамаарах 20 гаруй булш олж илрүүлжээ. Булшууд бүгд хээ хуаран чимэгтэй битүүмжлэл сайтай австай бөгөөд маш сайн хадгалагдсан болохыг Египетийн соёлын яамнаас гаргасан мэдэгдэлд дурдсан байна. 20 гаруй булш хоорондоо ойролцоо хоёр том бунхнаас олдсон бөгөөд энэ нь сүүлийн жилүүдэд энэ салбарт гарсан хамгийн чухал олдвор, цаашдаа олон нээлт дагуулах ач холбогдолтой болохыг уг мэдэгдэлд цохон тэмдэглэсэн байна.
Египетийн Соёлын яам болон нээлт хийсэн эрдэмтэд энэ сарын 19-ний бямба гаригт хэвлэлийн бага хурал хийж, олдворын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.