Өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал болно.
Энэ сарын 3-ны өдөр товлогдсон шүүх хурлын өмнө шүүгдэгч Д.Гантулга өмгөөлөгч Г.Батбаяраас татгалзаж, шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Ж.Наранбаяр нарын хамт оролцох тухай хүсэлт гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт шүүх хурлыг хойшлуулах хүсэлт, мөн өмгөөлөгч Ж.Наранбаяр эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралд ирэх боломжгүй учир хойшлуулах тухай хүсэлт, эмнэлгийн магадлалын хамт хүргүүлснээр шүүх хурал хойшилсон билээ.
Тиймээс шүүх хуралдаан хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Гантулгад урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсон юм.