Хонконгийн эсэргүүцлийн удирдагч Жимми Шам халдлагад өртжээ

Хонконгийн ардчиллыг дэмжигч бүлгүүдийн нэг болох Иргэний эрхийн фронтын удирдагч Жимми Шам өчигдөр халдлагад өртжээ.

Ковлонд дүүрэгт уулзалтад оролцохоор явж байсан Жимми Шам руу алх барьсан таван этгээд халдсан байна. Түүний цусанд будагдан хэвтэж байгаа зургийг Хонконгийн эсэргүүцэгчид нийгмийн сүлжээгээр түгээж энэ бүс нутагт хүний эрх хэрхэн зөрчигдөж байгаагийн бодит жишээ хэмээн мэдэгдлээ.

Олон улсын хүний эрхийн "Эмнести Интернэшнл" байгууллагаас эрх баригчдыг Шам руу халдсантай холбогдуулан мөрдөн байцаалт эхлүүлэхийг уриалав.

Зургаадугаар сард эсэргүүцлийн ажиллагаа эхэлснээс хойш Жимми Шам хоёр дахь удаагаа халдлагад өртөж байгаа юм. Түүнийг эмнэлэгт хүргэсэн, толгойдоо гэмтэл авсан тул биеийн байдал нь хүнд байгаа тухай АВС телевиз мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. ene elbegeeg yah ve???psda

    0 0 Хариу бичих
  2. iim hagalgan butargasan tersluu nohriig neg musun duusgachihgui dee

    1 4 Хариу бичих
    • Амаа хамхи. ХУЖАА минь

      0 0
  3. beijingiin demjlegtei triaduudiin hiij bgaa ajil bh daa.

    1 0 Хариу бичих