Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулжээ

ОУВС “Дэлхийн эдийн засгийн хөгжлийн тайлан” нийтэлж, 2019 оны бүх дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг буруулж, 3 хувьд хүргэжээ. Энэ нь 2008 оны банк санхүүгийн хямралаас хойшхи хамгийн доод хэмжээ юм. Тайланд, худалдаа, геополитикийн хурцадмал байдлын нөлөөгөөр, бүх дэлхийн эдийн засгийн өсөлтийн хэтийн төлөв тогтворгүй байна гэжээ.

ОУВС болон Дэлхийн банкны 2019 оны жил тутмын хурал энэ сарын 15-нд Вашингтонд нээгдсэн юм. Мөн өдөр нийтэлсэн “Дэлхийн эдийн засгийн хөгжлийн тайлан”-нд, ОУВС 2019 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 3 хувьд хүргэсэн нь энэ оны 7-р сард төсөөлж байсан хэмжээнээс 0.2 нэгжээр бага, 2020 оны төсөөллийн бууруулж 3.4 хувь болгосон нь энэ оны 7-р сарынхаас 0.1 нэгжээр доогуур болжээ.

ОУВС-ын ахлах эдийн засагч Гита Гопинат хэвлэлийн бага хуралд хэлэхдээ:"Дэлхийн эдийн өсөлт удааширч буй нөхцөлд, бид 2019 оны өсөлтийн хэмжээг бууруулж 3 хувь болголоо. Энэ бол банк санхүүгийн хямралаас хойшхи хамгийн бага хурд юм. Худалдааны харш саад, геополитикийн хурцадмал байдал дэлхийн эдийн засгийн өсөлтийн бууруулж байна. Бидний төсөөлж буйгаар, 2020 он гэхэд, Америк, Хятадын худалдааны хурцадмал байдал дэлхийн эдийн засгийн өсөлтийг 0.8 нэгжээр бууруулна. Үүнээс гадна, шинээр хөгжиж буй зарим эдийн засгийн өсөлт өөрийн орны хүчин зүйлийн нөлөөнд өртөж, хөгжиж буй эдийн засгийн цогцын өсөлт үйлдвэрлэлийн хэмжээний өсөлтийн удаашрал, хүн ам хөгшрөлт зэрэг бүтцийн хүчин зүйлийн нөлөөнд өртсөн гэжээ”

Мөн тэрээр Дэлхийн эдийн засгийн хэдийн төлөв мөн л тогтворгүй, буурах эрсдэлтэй, Их Британи Европын холбооноос гарч байгаагаас болж эдийн засгийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөө, улмаар шинээр хөгжиж байгаа эдийн засгийн цогц, евро бүсийн сул дорой сэргэлт ч замаасаа гарч болзошгүй байна хэмээгээд Олон орны засгийн газар бодлогын алдаанаас зайлсхийж, олон улсын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг уриалжээ. Түүнчлэн "Өсөлт удааширч, сэргээн босголтын байдал тогтворгүй байгаа тул дэлхийн эдийн засгийн өсөлтийн хэтийн төлөв тогтворгүй байна. 3 хувийн өсөлтийн хурдны урьдач нөхцөлд бодлого тогтоогчид орон зай алдаагүй бөгөөд яаралтай үйл ажиллагаа явуулж, өсөлтийг дэмжиж байна. Бид дэлхийн худалдааны системийг сайжруулах хэрэгтэй. Олон орон хамтдаа хичээх хэрэгтэй. Учир нь цаг уурын өөрчлөлт,цахим орон зайн эрсдэл, татвараас зугтаах, шинээр хөгжиж буй банк санхүүгийн шинжлэх ухаан, технологийн авчирсан боломж, өрсөлдөөн сорилт зэрэг асуудалд олон талт үзэл бол цорын ганц зохицуулах арга зам юм" гэжээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)