Энэ өдөр түүхэнд: Ядууралтай тэмцэх олон улсын өдөр

Оны 290 дахь өдөр, шинэ он гартал 75 хоног үлдлээ.

1480 – Оросыг Татар-Монголын дарлалаас бүрэн чөлөөлөлтийг эхлүүлсэн “Угра гол дээрхи сөрөн зогсолт” эхэлжээ. III Иван төр барих үеэр Оросын нутаг орныг Москвагийн вант улсын дор нэгтгэж чадсан юм. Тэр үеэр оросууд алба гувчуур төлөхөө болиод Алтан ордод очихоо зогсоосон юм. Алтан ордын хаан Ахмад Москвагийн эсрэг Литватай холбоотон болон довтлох гэсэн ч шаардлагатай тусламж ирээгүй учир зах хязгаарт үе үе довтлон тонох болжээ. Гэтэл  III Иваны ах дүү Андрей, Борис хоёрын өдөөлт ба Литвийн вангийн дэмжих амлалт  зэргээс Ахмад Москвад довтлон Бат хаан шиг Оросыг номхотгохоор шийдсэн байв. Үүнийг мэдсэн III Иван Ока  мөрөн рүү татжээ. Ахмад Ока дээр оросууд хүлээж буйг мэдээд Литвийн нутгаас Угра голоос Москвад довтлохоор шийдсэн байна.  Иван хаан цэргээ Угра гол руу татжээ. Сөрөн зогсож байсан талууд сөрөн зогсож байгаад гол хөлдөж эхэлсэн учир Угра голоос Иван  цэргээ  ухраав. Гэтэл Ахмад тэднийг мөрдсөнгүйгээр бүтэлгүй холбоотныхоо нутгийг тонон дээрэмдээд нутаг буцав. Ийнхүү Угра голын хоёр эрэгт бие биенээ  сөрөн зогссөн  дайчид  нэгэн зэргээр  таран холджээ.

"Урга голын сөрөн зогсолт" Татар-Монголын дарлалд төгсгөл  авчирчээ. Ахмад 1481 онд алагдсан ба Алтан орд 1502 онд Крым, Тюменийн татаруудын цохилт дор  сүйрчээ. 

1483 – Ромын хамба IV Сикст Испанийн инквизицийн үүсгэн байгуулаад Испаниас еврей болон арабуудыг хөөх үүрэг өгчээ.

1738 - Михаил Ломоносов Марбург хотоос Петербург руу “Хатуу биетийн шингэнд шилжих  тухай” гэсэн өөрийн анхны эрдмийн бүтээлээ илгээжээ.

1825 – Парист Ференц Листийн "Дон Санчо буюуХайрын шилтгээн" гэсэн  нэг үзэгдэлт дуурийн анхны  үзүүлэлт боллоо. Хөгжмийн зохиолч тэр үеэр 14 нас ч хүрээгүй байв.

1831 - Майкл Фарадей  цахилгаан соронзон индукцийг нээгээд  цахилгаан динамог амжилттай туршжээ.

1855 - Английн Генри Бессемер болд бэлтгэх үйл ажиллагаагаа патентлуулжээ.

1902 - Авьяаслаг зохион бүтээгч  Генри Мартин Лиландын буянаар Cadillac төрсөн юм. Тэрээр Фордын хамт 1902 онд Cadillac Motor Car Company компани байгуулж, түүнийгээ Луизиана мужийн захирагч ба Детройд хотыг үндэслэгч, маркиз  Антуан де Кадийякийн нэрээр овоглосон байв.

1918 – Москвад дэлхийн анхных болох тоглоомын музей нээгдлээ. Музейг үндэслэгч Николай Дмитриевич Бартрам тоглоомуудыг 1910-аад оноос цуглуулж эхэлжээ.

1933 - Альберт Эйнштейн нацист Германаас дүрвэн Нью-Йоркт очжээ.

1945 – Ялт, Потсдамын бага хурлын шийдвэрээр  Кёнигсберг хот  хамрагдах нутаг дэвсгэрийнхээ хамт ЗХУ-ын бүтцэд, Дорнод Пруссын өмнөд нутаг Польшид  шилжлээ.

1956 – Хатан хаан II Елизавета дэлхийн анхных болох цөмийн цахилгаан станцыг Баруун хойд Английн Колдер-Холлд нээв. Оны сүүлчээр станц 65 мянган  кВт цахилгаан үйлдвэрлэх болсон байлаа.

1959 – Өмнөд Африкийн "Де Бирс" компани анхны хиймэл алмаз  гаргаснаа зарлав. 

1961 - Нью-йоркийн Орчин үеийн  урлагийн музейд Анри Матиссийн “Завь” (LeBateau) зураг тавигджээ. Зөвхөн арванхоёрдугаар сарын 3-нд  зураг хөл толгой нь солигдон өлгөгдсөнийг анзаарсан байлаа.

1989 - АНУ-ын Калифорни мужийн Сан-Франциско хотын түүхэнд байгаагүй 7.1 баллын хүчтэй газар хөдлөлт болж, ихээхэн сүйрэл дагуулав. Бараг 100 хүн амиа алдаж, хохирлын хэмжээ нь 10 тэрбум доллар болсон байлаа.

Ядууралтай тэмцэх олон улсын өдөр

Ядууралтай тэмцэх олон улсын өдрийн (International Day for the Eradication of Poverty) түүх нь 1987 оны энэ өдөртэй нягт холбоотой. Тэр өдөр 100 мянга гаруй хүн, Хүний эрхийн түгээмэл тунхагт 1948 онд гарын үсэг зурсан Парисийн Трокадеро талбайд цугларан ядуурал, хүчирхийлэл, өлсгөлөнгийн улмаас амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв.

Энэ өдрөөс хойш нийгмийн янз бүрийн давхарга ба үзэл бодолтой хүмүүс жил бүрийн энэ өдөр цугларан ядуустай дуу хоолойгоо нэгтгэх болсон юм. Олон оронд цугларч байх газартаа дурсгалын чулуу босгосон ба нэг тийм чулуу НҮБ-ын төв байрны цэцэрлэгт байдаг. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 1992 оны арванхоёрдугаар сарын 22-ны тогтоолоор аравдугаар сарын 17-нд Ядууралтай тэмцэх олон улсын өдрийг тэмдэглэж байхаар болжээ.

Герман дахь Кирмес

Баяр нь энэ өдрөөс хоёр долоо хоногийн өмнө газарт шил дарстай хамт булсан Кирмесийн мануухайг ухан гаргаснаар эхэлдэг гэнэ. Дараа нь түүнийг хот тосгоноор зөөн авчраад тууз, жимс, ногоогоор чимэглэсэн модны оройд бэхлэн ном мөргөл уншиж, хооллоод түүнийг тойрон бүжиглэдэг. Бүжиглэж буй хосууд баглаа цэцгээр шидэлцэж байгаа буун дууны дохиогоор тэр баглааг авсан хос нь амттанаар шагнуулдаг. Дараагийн өдөр нь бүгд эцэг, эх, хамаатан садныхаа булшийг эргэн тойрдог. Гурав дахь өдөр нь Кирмесээ оршуулдаг. Энэ шог наадам нь жилийн ургацын баярын бэлгэдэл бөгөөд Кирмесийн баярыг хэдий чинээ баяр баясгалантай тэмдэглэнэ, ирэх жилийн ургац төдий чинээ сайн байна гэж үздэг ажээ. Кирмесийг оршуулснаар муу зуршил, гай гамшгаасаа салж буй нь тэр гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)