Дэлхийн элсний спортын анхдугаар наадам Катар улсын Доха хотноо энэ сарын 11-16-ны өдрүүдэд зохиогдож өндөрлөлөө. Энэ удаагийн наадамд Монгол Улсаа төлөөлөн 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй багууд оролцож, Монголын эрэгтэй баг хүрэл медаль хүртжээ.
Хэсгийн тоглолтуудаас Монголын эмэгтэй баг шалгарч чадаагүй бол эрэгтэй баг 2 хожил, 1 хожигдолтой хэсгээсээ шалгарч, хасагдах шатны тоглолтод БНХАУ-ын багтай оноолт таарч 21 : 17 онооны харьцаатай ялалт байгуулж, хагас шигшээ тоглолтод ОХУ-ын багт 8 : 21 онооны харьцаатай хожигдов. Хүрэл медалийн төлөө, хэсгийн тоглолтод хожигдсон Украины багтай дахин оноолт таарч 20 : 16 онооны харьцаатай ялалт байгуулж, Монголын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй U23 насны шигшээ баг хүрэл медалийн эзэн боллоо.
ХЭСГИЙН ТОГЛОЛТЫН ДҮН
3х3 эмэгтэй баг:
МОНГОЛ 10 : 11 МАДАГАСКАР МОНГОЛ 10 : 21 БРАЗИЛ МОНГОЛ 5 : 21 НИДЕРЛАНД
3х3 эрэгтэй баг : МОНГОЛ 22 : 10 ЙОРДАН МОНГОЛ 21 : 12 НАМИБИ МОНГОЛ 15 : 17 УКРАИН



