Олон улсад цахим орон зай хэвлэл мэдээллийн хэрэгсэлд суурилсан экспо нь зааланд зохион байгуулагддаг экспогоос илүү үр дүнтэй болох нь нэгэнт батлагдсан. Тэгвэл Ийгл Ньюс телевиз та бүхэнд ээлжит медиа экспогоо хүргэхэд бэлэн боллоо. Бид энэ удаад 93 жилийн түүхтэй барилгын салбарыг онцолж "Барилга медиа экспо"-г эхлүүлж байна. Манай экспо нь зөвхөн үзэсгэлэнгийн танхимаар хязгаарлагдахгүй, хэрэглэгчийн мэдээлэл хүлээн авч болох бүхий л сувгийг хамарч байгаа нь хамгийн том давуу тал юм.

Хэвлэл мэдээлэлийн салбарт суурилсан мэдиа экспо гэж юу вэ?

Ухаалаг утасны хэрэглээ, мөн телевизийн олон сувгаас шалтгаалан бид өдөрт 3 цагийг зөвхөн янз бүрийн видео үзэхэд зарцуулж байна гэсэн судалгаа гарчээ. Өөрөөр хэлбэл телевиз, ухаалаг гар утасны хөгжил, сошиал медиа, интернэтийн сүлжээний технологи, дэд бүтцийн хөгжлийг даган видео маркетинг хүчээ авч байна гэсэн үг. Тэгвэл яг л энэ технологуудыг ашиглан "Барилга медиа экспо" барилгын салбарын цогц мэдээллийг та бүхэнд хүргэх болно.

Танхимд зохион байгуулагддаг экспог 2-3 хоног үргэлжлэхэд зорьж ирдэг хүмүүсийн тоо 3-10 мянгад эргэлддэг гэдэг судалгаа гарсан байдаг. Тэгвэл медиа экспо нь хүртээмжийн хувьд 50 дахин их буюу нэг дор 300-500 мянган хүнд хүрэх юм. Ингэснээр орон сууцаа танилцуулах гэж байгаа аж ахуй нэгж болон, орон сууц худалдан авах хүсэлтэй иргэн гээд тал талдаа зардлаа хэмнэж, үр дүнтэй зарцуулалтаар борлуулалтаа нэмэгдүүлэх хамгийн том боломжийг олгож байгаа юм.

Барилга медиа экспо 2019 оны 11-р сарын 01-ээс 12-р сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.