Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2019 оны эхний есөн сарын мэдээллээр иргэдийн зээлийн үлдэгдлийн 37 хувийг ипотекийн зээл, 27 хувийг цалингийн зээл, 13,1 хувийг жижиг дунд үйлдвэрлэлийн зээл, 10,3 хувийг хэрэглээний зээл, 6,7 хувийн тэтгэврийн зээл, 5,8 хувийг бусад зээл эзэлж байна.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 59 тэрбум төгрөгөөр, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 613  тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.