Та үүнийг мэдэх үү-Алдартнуудын санаанд оромгүй баримтууд

Бидний сайн мэддэг гэж боддог алдартнууд үнэхээр сонирхолтой түүхийг бий болгож, өөртөө агуулж явдаг ажээ. Тийм баримтуудын өчүүхэн “дуслыг” хүргэе.

Симон Боливар бол нэрээрээ бүхэл бүтэн хоёр улсыг нэрлүүлсэн цорын ганц хүн юм. Боливи, Венесуэль улсууд түүний нэрээр нэрлэгджээ. /Венесуэль улсын бүтэн нэрийг Боливарын бүгд найрамдах Венесуэль улс гэдэг/

Хүүхэлдэйн киноны вант улсыг үндэслэн байгуулагч Уолт Дисней дэлхийн нэгдүгээр дайны үед цэрэгт явах санаатай Канад Улсад очиж байжээ. Тэр үед тэрбээр 16 настай байсан аж. Гэвч эцсийн дүндээ цэрэгт бус, Улаан загалмай нийгэмлэгт элсэж Европт ажилласан юм.

«Rolling Stones» хамтлагийн аргил гитарчин Билл Вайман 47 настай байхдаа 13 настай Мэнди Смит хэмээх охинтой болздог байжээ. Тэд анх болзож эхэлснээсээ хойш зургаан жилийн дараа, 1989 онд гэрлэсэн юм. Гэвч ердөө хоёр жилийн дараа салжээ. Хамгийн хачирхалтай нь, тэднийг салсны дараа Билл Вайманы 13 настай хүү Стивен нь Мэнди Смитийн ээж Пэтситэй суусан аж. Пэтси тэр үед 46 настай байжээ.

«Time» сэтгүүл 1938 оны “Дэлхийн хүн”-ээр Адольф Гитлерийг тодруулж байжээ.

Багс Банни нь Холливудын өргөн чөлөөнд одтой болсон хоёр дахь хүүхэлдэйн киноны баатар юм. Эхнийх нь мэдээж, Микки Маус байв.

“Хуурай хууль”-ийн үед архины худалдаа, аллагаараа АНУ-ыг чичрүүлж байсан цуутай гэмт хэрэгтэн Альфонс Капоне /Аль Капоене нэрээр алдартшсан/-гийн том ах нь цагдаагийн албан хаагч байжээ.

Леонардо да Винчигийн алдарт “Мона Лиза” хөрөг 1911 онд хулгайд алдагдахад нэрт зураач Пабло Пикассог сэжиглэн шалгаж байв.

Иракийн удирдагч асан Саддам Хуссейнд өөрийнх нь цусаар бичсэн Коран судар байсан гэдэг.

Шотландын хаан Жеймс 4 шүдний эмчтэй байсан бөгөөд шүдээ эмчлүүлэх зорилгоор энэ төрлийн судалгаанд их хэмжээний хөрөнгө хаяж байсан гэдэг.

Инээдмийн киноны хаан гэгддэг Чарли Чаплины шарилыг нас барснаас нь хойш гурван сарын дараа гэмт этгээдүүд хулгайлж байжээ. Тэд гэр бүлээс нь мөнгө нэхэх зорилготой байсан аж. Үүнээс хойш гурван сарын дараа цагдаа нар гэмт этгээдүүдийг баривчилсан аж. Ингээд дахин оршуулахдаа алдагдахаас сэргийлж бетонджээ.

Хамгийн удаан хугацаанд хаанчилсан гэр бүл бол Японы эзэн хааны гэр бүл юм. Одоогийн хаан Акихито нь 125 дахь үеийн залгамжлагч аж.

Жон Кеннеди дэлхийн хамгийн анхны сансрын нисгэгчид болох Белка Стрелка хоёр нохойд маш дургүй байсан гэж ярьцгаадаг. Гэхдээ Никита Хрущев эхнэр Жаклинд нь Стрелка нэртэй гөлөг бэлэглэсэнд биш, ердөө сансрыг эзэмших тэмцэлд оросуудад ялагдсандаа л тэгдэг байсан байх магадлалтай аж.

Нэрт хүүхэлдэй тоглуулагч Жим Хейнсон анхны хүүхэлдэйгээ ээжийнхээ хуучин пальтог ханзалж хийж байжээ.

Bluetooth гэдэг нь Дани, Норвегийн ард түмнийг нэгтгэсэн Харальд хөх шүдэт хааны дурсгалд зориулсан нэр юм.

Клеопатра хатан хамгийн анх өөрийн төрсөн дүү Птолемей XII-той гэрлэж байжээ.

АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Альберт Гор, нэрт жүжигчин Томми Ли Жонс нар нар коллежийн нэг ангийн андууд аж.

Тай Кобб бол бейсболчдоос хамгийн анх сая ам.долларын гэрээ байгуулж байсан нэгэн.

Нэрт эрдэмтэн Альберт Эйнштейнд Израилийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг санал болгож байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)