Мэргэжлийн боксын дунд жинд тоглодог боксчин Патрик Дэй тулааны үеэр гэмтэл авч, эмнэлэгт хүргэгджээ. Түүний биеийн байдал одоо ч тогтворгүй хэвээр байгаа талаар хэвлэлүүдэд мэдээлж байна. “Патрик бямба гаригт болсон тэмцээний үеэр гэмтэл авч, ухаангүй байдалтайгаар эмнэлэгт хүргэгдсэн. Эмнэлэгт хүргэгдээд хоёр хоносон ч биеийн байдал тогтворгүй хэвээр байна” хэмээн “DiBella Entertainment” сонинд бичсэн байна.
Патрик Дэй нь нутгийн боксчин Чарльз Конвеллтой тоглох үедээ гэмтэл авсан юм. Тэдний тулаан “Александр Усик, Чиз Уизерспун нарын тулааны үдшийн хүрээнд болжээ.