Сайжруулсан түлшний хэрэглээний талаар судалгаа хийжээ

Mongolian Poll мэдээлэл, судалгааны төвөөс Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрлэж байгаа “Сайжруулсан шахмал түлш”-ийг тойрсон асуудлын талаар Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч байгаа 1200 иргэнийг хамруулж, шуурхай судалгааг 2019 оны аравдугаар сарын 11-13 ны өдрүүдэд хийж гүйцэтгэжээ.

Сайжруулсан түлш хэрэглээд “Улаанбаатар хот утаанаас салж байна” гэдэгт та итгэж байна уу? /Зөвхөн нэг хариулт сонгоно/

 

Тоо

Хувь

Итгэж байна

72

6.0

Итгэхгүй байна

459

38.3

Хариулахад эрт байна

669

55.7

Эрх баригчдын зүгээс Тавантолгой компанийн үйлдвэрлэж байгаа сайжруулсан шахмал түлшийг хэрэглээд утаагүй болж байна гэх сурталчилгааг тогтмол хийж байна. Тэгвэл судалгаанд хамрагдсан иргэдийн хоёр хүн тутмын нэг нь сайжруулсан түлш хэрэглээд утаагүй болж байна гэж “хариулахад эрт байна”гэж үзэж байна. Харин иргэдийн 38.3 хувь нь утаагүй болно гэдэгт итгэхгүй байна гэжээ.

Тавантолгой түлш компанийн “сайжруулсан шахмал түлш”-ийг та хэрэглэж байна уу? 

/Зөвхөн нэг хариулт сонгоно/

 

Тоо

Хувь

Санаа зовох зүйлгүй хэрэглэж байна

63

5.2

Өөр сонголт байхгүй учир хэрэглэж байна

145

12.1

Бага хэмжээгээр, айдастай хэрэглэж байна

741

61.7

Хэрэглэхгүй байна

251

21.0

Тус судалгааны түүвэрт Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч байгаа иргэд хамрагдсан бөгөөд тэдний 61.7 хувь нь “бага хэмжээгээр айдастай”  байдлаар сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж байна гэж хариулжээ. Харин иргэдийн таван хүн тутмын нэг нь буюу 21.0 хувь нь тус түлшийг огт хэрэглэхгүй байна гэжээ.

Сайжруулсан түлшинд хордож иргэд эрүүл мэнд, хүний амь насаараа хохирсон асуудалд хэн хариуцлага хүлээх нь зөв бэ? /Зөвхөн нэг хариулт сонгоно/

 

Тоо

Хувь

Ерөнхийсайд У.Хүрэлсүх

433

36.1

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн

32

2.6

Хотын дарга С.Амарсайхан

164

13.6

Тавантолгойтүлш ХХК-н захирал М.Ганбаатар

517

43.1

Буруутай бусад албан тушаалтан

31

2.6

Хариулж мэдэхгүй /Хуулийн байгууллага тогтооно/

23

2.0

Сайжруулсан түлшнээс иргэд хордож, амь насаа алдаж байгаа асуудалд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Тавантолгой түлш ХХК-ийн захирал М.Ганбаатар нар хариуцлага хүлээх хэрэгтэй гэсэн байр суурь иргэдийн дунд давамгайлж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)