Баянзүрх дүүргийн хүүхдүүд БНСУ-д зургийн үзэсгэлэнгээ толилуулжээ

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, "Ирээдүйн Монгол" төрийн бус байгууллагаас хамтран зургаадугаар сард  “БИДНИЙ БАЯНЗҮРХ” хүүхдийн гар зургийн уралдааныг дүүргийн 6-18 насны хүүхдүүдийн дунд зохион байгуулсан бөгөөд уралдаанд 127-р сургуулийн 3б ангийн сурагч Х.Энэрлэн “Мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн” бүтээлээр “ГРАН ПРИ” шагнал хүртэж Өргөмжлөл, БНСУ-д болох хүүхдийн гар зургийн үзэсгэлэнд оролцох эрхийн бичгээр шагнуулсан билээ. Тэгвэл сурагч Х.Энэрлэн "Ирээдүйн Монгол" ТББ ын авъяаслаг сурагчдын хамт 9  дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Сөүл хотын Төв галерейд уран зургийн үзэсгэлэнгээ гарган амжилттай оролцов.

Баянзүрх дүүргийн нийт 40 орчим бяцхан хүүхдийн дотоод ертөнц, хүсэл мөрөөдөл, уран илэрхийллийг үзэж сонирхохоор олон зочид төлөөлөгч нар ирж сонирхсоноос гадна хүүхдүүд Солонгос орон, соёлтой танилцаж цаашид ихийг хийж бүтээх хүсэл зорилго өвөртлөн эх орондоо ирлээ.

Үүнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Болормаа "Ирээдүйн Монгол" ТББ-ын тэргүүн Б.Золзаяаг хүлээн авч уулзан цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцохын зэрэгцээ дүүргийг хөгжүүлэх үйлсэд хамт олноо манлайлан нийгэмд чиглэсэн, иргэдээ дэмжсэн байнгын үйл ажиллагаа явуулж буйг үнэлэн Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Өргөмжлөл”гардууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)