Эквадорын уугуул иргэд эсэргүүцлээ зогсоолоо

Эквадорын эрх баригчид шатахууны хөнгөлөлтийг цуцлах тогтоолоо хүчингүй болгожээ. Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцсэн ард иргэдийн жагсаал хөдөлгөөн  намжиж, эрх баригчидтай хэлэлцээрийн ширээний ард суусан болохыг ням гарагт Comercio сонинд мэдээлжээ. 

Тус улсын Ерөнхийлөгч Ленин Морено аравдугаар сарын 3-наас эхлэн түлш, шатахуунд олгох татаасыг цуцлах захирамжид гарын үсэг зурсаны дараа түлшний үнэ 120 хувиар өссөн юм. Улмаар улс орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж онц байдал зарласан.Тэмцэл эхлээд тээврийн салбарын ажилтнуудаас эхэлсэн бол сүүлдээ оюутнууд, нутгийн уугуул индиан иргэд нэмэгдэж төрийн өмчит “Petroamazonas” компанийн хэд хэдэн орд газрыг дайран эзэлсэн байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)