Зээлийн хүү бууруулах ажлын явцтай танилцжээ

Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпораци хамтран “Зээлийн хүүг бууруулах стратеги 2018-2023”-ийг боловсруулан баталж, хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Зээлийн дундаж хүү сүүлийн жилүүдэд зохих хэмжээнд  буурсан хэдий ч бизнесийн тогтвортой, удаан хугацааны үйл ажиллагааг дэмжих хэмжээнд хүрч буурч чадаагүй байна. 

Зээлийн хүү буурах суурь нөхцөл болсон инфляцийг бууруулахын төлөө ажиллахын хамт иргэд, аж ахуйн нэгж, Засгийн газрын хуримтлал бий болгох санал санаачилгыг хөхүүлэн дэмжих,  татвар, халамжийн  бодлогын үр өгөөжийг иргэдийн өөрсдийн нийгмийн хариуцлагатай холбох зэрэг суурь асуудлыг сайтар судалж, зөв шийдвэр гаргаж ажиллахад банкны байгууллага манлайлагч байвал зохистой гэдгийг Монголбанкны Хяналтын зөвлөлийн хуралдаанаар онцлон хэлэлцжээ.   

Мөн ирээдүйн өр төлбөрийн хуваарь, таваарын бүтээгдэхүүний үнийн мөчлөг зэргийг бодолцон гадаад валютын нөөцийг улам нэмэгдүүлэх, зэс, нүүрс, алт зэрэг голлох экспортын бүтээгдэхүүний орлогын дийлэнхийг Монголдоо үлдээх бүтцийг бүрдүүлэх, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхэд өөрийн орны санхүүгийн хязгаарлагдмал нөөцийг зөв ашиглах, харилцан уялдаа бүхий мөнгөний болон сангийн бодлогыг хэрэгжүүлэх арга механизмыг хамтран судлахыг зөвлөсөн байна.    

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)