Долоо хоног тутмын “Үндэстний ТОЙМ” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдлээ. Энэ удаагийн дугаартаа 2020 оны буюу сонгуулийн жилийн төсвийн төслийг онцлох сэдвээ болголоо.“Улсын мөнгө уйлдаггүй” нийтлэлээс эрх баригчид 2020 оны төсвийн төсөлд өнгөрсөн сонгуулийн амлалт, ирэх сонгуулиар сонгогчдын саналыг татах тактикаа хэрхэн шингээснийг унших боломжтой.
Мөн Монгол орны гол, нуур хэрхэн ширгэж үгүй болж байгаа тухай “Ширгэж буй Монгол” нийтлэлээр хөндлөө.
Сүүлийн үед “цүнх баригч” хэмээн нэрлэгдэх болсон хэсэг бүлэг хүмүүсийн тухай тоймч Я.Баяраа онцлон бичлээ. “Цүнх баригч” нарыг хэрхэн таньж болох талаар “Цүнх баригчийн түгээмэл шинж” нийтлэлээс уншаарай.
“Eagle news” телевизийн гадаад мэдээний тоймч Г.Ганбаяр дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлтийг хэрхэн мэдээлж, бас яаж улстөржүүлж байгаа талаар “Уур амьсгалын өөрчлөлтийг ойлгохуй” нийтлэлдээ онцолжээ.
Түүнчлэн АНУ, БНХАУ-ын хооронд өрнөж буй “Худалдааны дайн” спортын салбарт ч нөлөөгөө үзүүлж байгаа талаар тоймч Х.Батсайхан “Спорт улс төрөөс ангид гэж үү” нийтлэл бичсэн юм. Уншигчид та бүхэн эдгээр болон бусад сонирхолтой нийтлэл, ярилцлагыг “Үндэстний ТОЙМ” сэтгүүлийн энэ удаагийн дугаараас уншаарай.