Курдын зэвсэгт отрядууд Хасеке мужийн Рас-эль-Айн хот руу сөрөг довтолгоон хийн хотын ихэнх хэсгийг эргүүлэн эзэллээ. "Курдын дайчид Туркийн долоон танкийг сөнөөж, 75 цэргийг устгалаа. Өөр 19 цэргийг шархдуулсан” хэмээн “Ардчилсан хүчний” цэргийн эвслийн мэдээнд өгүүлжээ.
Сирийн ардчилсан хүчин бусад мужаас хүч татан Рас-эль-Айнд сөрөг довтолгоон хийсэн юм. Одоо аж үйлдвэрийн Телль-Бейдар хороололд тулалдаан явагдаж Туркийн онгоцнууд бөмбөгдөж байна.
Туркийн Батлан хамгаалах яам бямба гарагт мэдээлэхдээ, Сирийн чөлөөт армийн дэмжлэгтэйгээр Рас-эль-Айн хотыг эзлэн хилийн бүсэд бүрэн хяналт тогтоосноо зарласан юм.