Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанарыг хянах 15 харуул ажиллаж байгаа бөгөөд 15 минут тутамд 3-6 үзүүлэлтийг хэмжиж, Agaar.mn цахим хуудсаар тасралтгүй мэдээлж байгаа.  Тэгвэл Agaar.mn цахим хуудсанд мэдээлснээр яг одоогийн байдлаар нийслэлийн зургаан цэгт агаар бага зэргийн бохирдолтой гэж гарчээ. Тодруулбал, Нисэх, МҮОНРТ, Толгойт, Мишээл экспо, Ургах нахан, Баянхошуу орчимд агаар бага зэргийн бохирдолтой байна. Харин 100 айл орчимд агаар цэвэр гарчээ.