Үл мэдэгдэгчийг яагаад “Х” үсгээр тэмдэглэдэг вэ

Математикт үл мэдэгдэгчийг яагаад “Х” үсгээр тэмдэглэдэг юм бол оо. Өнөөдөр энэ талаар мэдэж авцгаая.

“Хei” гэдэг үг Арабаар “Юм” гэсэн утга илэрхийлдэг байна. Манай эриний IX зуунд Хорезмд амьдарч байсан математикч Аль Хорезми математикийн чухал хэсэг болох тэнцэтгэлийг бодох үндсэн аргачлалыг боловсруулжээ. Ингэхдээ тэрээр анх “Xei” буюу юм гэдэг тэмдэглэгээг хэрэглэсэн байна. Жишээлбэл, “Гурван Xei 15 бол нэг Xei 5” гэх мэтээр тэмдэглэж үлдээжээ. XII зуунд Аль Хорезмийн ном Испанид очсон бөгөөд тэмдэглэгээг нь хэвээр үлдээсэн юм. Цагийн аясаар сүүлийн үсэг нь хасагдаж, ганц үсэг л үлдсэн байна. Олон хүн “Х” тэмдэглэгээг латин цагаан толгойн “икс” үсэг гэж боддог нь буруу аж.  

   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)