Канад бол хөгжил дэвшил, амьдралын хангалуун байдлаараа дэлхийд дээгүүрт орох улс билээ. Гэтэл энд өөрийн дураараа хог ухаж голоо зогоодог сонин хөдөлгөөн бий болж өдгөө хүчээ аваад байгаа аж. Хогийн сав бараадан шөнө оройгоор идэх юм хайх эдгээр хүмүүсийг Фриганууд гэж нэрлэдэг аж. Фриган гэдэг нь «free» /чөлөөт/ «vegan» /цагаан хоолтон/ гэсэн хоёр үгийн нийлбэр юм байна. Эдгээр “Тэнэг гарууд” /жирийн канадчууд тэднийг ингэж нэрлэдэг аж/ супермаркетын хогийн цэгт л байж байдаг аж. Доорх зурагнаас та бүхэн фригануудын талаар бага ч гэсэн ойлголт авах байх.