Казахстаны нийслэл Нурсултанд өчигдөр болсон Казахстан-Монголын бизнес форумын үеэр хоёр улсын бизнес эрхлэгчид хамтын ажиллагааны олон чухал хэлэлцээр хийж, шийдэлд хүрчээ. Тухайлбал, Казахстаны "Symbat Engineering" компани Монголд алт, мөнгө дахин боловсруулах үйлдвэрийг "Эрдэнэс алт ресурс" компанитай хамтран байгуулахаар болсон байна. Энэ нь Казахстаны инноваци технологийг Монголд нутагшуулах чиглэлд хигдэж буй анхны томоохон алхам болсон талаар хэвлэлүүдэд онцлон бичиж байгаа юм.
Дээрхээс гадна өөр олон аж ахуйн нэгжүүд ашигт малтмал түүхий эд цэвэршүүлэх, боловсруулах, эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээ, иргэний нисэхийн үйлчилгээг сайжруулах талаар тохиролцоонд хүрч, хамтын ажиллагаа эхлүүлэхээр болжээ.