Кенийн гүйгч, 2016 оны олимпийн аварга Элиуд Кипчоге марафон гүйлтийн 42 км, 195 метр замыг хоёр цагаас бага хугацаанд гүйж туулсан анхны хүн боллоо. Тэрээр өчигдөр Вена хотноо болсон тэмцээнд нэг цаг, 59 минут, 40,2 секундын амжилт үзүүлсэн байна. Тэрээр хоёр жилийн өмнө энэ амжилтыг үзүүлэхээр оролдсон ч 25 секунд илүү гүйж байсан удаатай аж.

Гэхдээ түүний энэ удаагийн амжилтыг ОУХАХ албан ёсоор бүртгэж аваагүй. Учир нь зохион байгуулагчид дээд амжилт тогтоож түүхэн үзүүлэлтэд хүрэхийн тулд эргэлт багатай зам сонгосон юм байна. Мөн бэлтгэх дөрвөн сарын хцгацаанд 150 дасгалжуулагч санаа тавьж, хамтран ажиллажээ. Вена нь мөн адлайн төвшнөөс дээш 165-хан метр өндөр тул агаар дахь хүчилтөрөгчийн агууламж бусад газрынхаас хамаагүй өндөр байдаг гэнэ.

HISTORY! pic.twitter.com/qjLfofhL5s — Eliud Kipchoge (@EliudKipchoge) October 12, 2019

Хэдий түүхэн амжилтаа бүргүүлж чадаагүй ч ОУХАХ-ны албан ёсны амжилтыг Э.Кипчоге эзэмшдэг. Тэрээр хоёр цаг, нэг минут, 39 секундээр дэлхийн дээд амжилт тогтоожээ.