Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн өнөөдрийн цаг агаарын урьдчилсан төлвийг танилцуулж байна.
2019 оны 10 дугаар сарын 13-ны 08.00-20.00 цаг хүртэл
Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ:
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2019 оны 10 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр. Алтайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 5-10 градус, Алтайн өвөр говиор 16-21 градус дулаан, бусад нутгаар 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 2-4 градус дулаан байна.
Өглөө 05.00 цагт Улаанбаатарт: 10 градус хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 883 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна