Японы иргэний агаарын тээврийн компаниуд Номхон далайд үүссэн “Хагибис” далайн хар шуурганы улмаас бямба гаригт хийх байсан дотоодын бүх нислэгээ цуцалжээ. Цар хүрээ, хурдаараа тав дахь шатлалд тооцогдох уг шуурга пүрэв гаригт Номхон далайн хойд хэсэгт үүссэн бөгөөд Японы Хоншу арал руу дөтөлж яваа юм байна.