Альфед Нобелийн нэрэмжит “Энхтайвны” шагналыг Эфиопийн Ерөнхий сайд Абий Ахмед Алид олгожээ.
Абий Ахмед Али нь 2018 оноос эхлэн дэлхийн хэвлэлүүдийн тэргүүн нүүрт бичигдсэн. Хөрш Эритрей улстай 20 гаруй жил үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөнийг дуусгасан гавьяагаараа ийнхүү нэр хүндтэй шагналын эзэн болсон байна.
Хоёр улсын мөргөлдөөн 1998 онд хилийн маргаанаас эхэлжээ. Эритрей Эфиопоос салан тусгаарлаад тавхан жил болж байхад энэхүү маргаан дэгдсэн аж. 2000 нод хоёр улс энхийн гэрээ байгуулах үед уг дайнд 70 гаруй мянган хүний амь нас үрэгдсэн байв. Гэсэн ч Эфиоп улс хил хязгаарыг нь хүлээн зөвшөөрөөгүй тул дахин дайтсаар 2018 онтой золгосон аж.
Абий Ахмед Али 2018 оны дөрөвдүгээр сард Ерөнхий сайд болсноосоо хойш дайныг зогсоох талаар идэвхтэй ажилласаар Эритрейн Ерөнхийлөгчтэй энхийн гэрээ байгуулж чаджээ. Ингэхдээ Эритрейн талаас олзлогдсон бүх олзлогдогчийг суллаж, тус улсын хил хязгаарыг одоо байгаагаар нь хүлээн зөвшөөрснөөрөө дахиж дайтах нөхцөлийг үгүй хийсэн байна. Тэрээр эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч нэгэн бөгөөд Ерөнхий сайд болоод танхимынхаа 20 суудлын талыг нь эмэгтэйчүүдэд өгсөн аж. Эцсийн дүн гарахаас өмнө түүний шагнал хүртэх боломж Норвегийн байгаль хамгаалагч Грета Тунбергийн дараа буюу 25 хувьтай гэж үнэлэгдэж байв.