Цагаан арслан ихэр гүег төрүүлжээ

БНХАУ-ын Жинань хотын зоо паркийн цагаан арслан ихэр гүег төрүүлжээ. Одоогоор хоёр гүег эрүүл сайн бойжиж байгаа гэнэ. Тус зоо паркийнхан удахгүй ихэр цагаан гүегт зориулсан “хүлээн авалт” зохион байгуулах ажээ. Энэ нь жуулчдыг татах, нэн ховор цагаан арсланг сурталчлан таниулах арга хэмжээ болно гэж тооцоолжээ. Цагаан арслан голдуу Африкийн өмнө бүсэд амьдардаг бөгөөд дэлхийн улаан номд орсон амьтан юм. Энэхүү ховор төрлийн арсланг Африкийн овог аймгууд ариун амьтан хэмээн шүтэж ирсэн аж. Харин хулгайн анчдын балгаар цагаан арслангийн тоо толгой эрс цөөрсөн тул одоо амьдардаг орчныг нь Цагаан арслан хамгаалах тусгай хамгаалалттай газар нутаг болгосон юм байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)