Нийслэлийн гэр хорооллын 220 мянган өрхөд угаарын хий мэдрэгчийг нэг удаа төрөөс үнэгүй өгөхөөр болсон. Тэгвэл энэ ажилд зургаан тэрбум төгрөг зарцуулахаар болсон талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулав.
Түүнчлэн ирэх сарын 1-нээс бүх өрхөд угаарын хий мэдрэгчийг суурилуулж дууссан байхыг нийслэлийн Засаг дарга хийгээд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд даалгажээ.