Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт ирэх сарын 1-нээс эхэлнэ. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор батлагдсан Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт үзүүлэх журмын дагуу хүйтний улиралд нийслэлийн гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100, аймгийн төв болон арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрхийн шөнийн цахилгааны хэрэглээний тарифыг 50-100 хувь хөнгөлөхөөр болсон билээ.
Ингэхдээ 21.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг хөнгөлдөг. Хөнгөлөлт дөрөвдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ. Энэхүү хөнгөлөлтөд Улсын төсвөөс жилд 20 орчим тэрбум төгрөг зарцуулдаг.