Алт цэвэршүүлэх үйлдвэрийн гэрээг үзэглэжээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Монгол Улсад “Алт, мөнгө (үнэт металл) боловсруулах үйлдвэр” барих гэрээнд гарын үсэг зуржээ. 

Монгол Улсаа алтаа гаднын үйлдвэрт цэвэршүүлдэг. Энэ асуудлыг сүүлийн хоёр жил тус улстай хамтын ажиллагааны хүрээнд ярилцсан талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хэлэв. Түүнчлэн 30 сая ам.долларын үнэтэй патентаа Казахстаны талаас үнэгүй өгөхөөр болсон гэдгийг мөн онцоллоо.
 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)