Турк улс Сирид цэрэг оруулах асуудал яригдаж эхэлмэгц Иран улс Турктэй залгаа хил дээрээ цэрэг бөөгнөрүүлж эхэлсэн билээ. Тэгвэл тус улсын Зэвсэгт хүчний захирагч Абдулрахим Мусави байлдааны сургуулилалт эхэлсэн гэж зарлалаа.
Турк улс Сирийн хил дагуу 32 км өргөнтэй зурвас байгуулах зорилгоор энэ сарын 9-ний өдөр Сирийн хойд нутагт хуурай замын цэрэг оруулсан юм. Харин Тегеран Туркийг цэргээ Сирийн нутгаас гаргахыг шаардаж байгаа юм.