"Генжийн тууль" -ийн тавдугаар бүлгийн гар бичмэлийг олжээ

Дэлхийн анхны роман гэж үздэг "Генжийн тууль"-ийг Мурасаки Шикибу хэмээх эмэгтэй 1000 жилийн өмнө туурвижээ. Гэрэлт Генжи буюу ханхүүгийн хувь тавилангийн талаар өгүүлэх уг зохиолын эх хадгалагдаж үлдээгүй ч 1241 онд яруу найрагч Тейкагийн бичиж үлдээсэн хуулбараар дэлхий нийтэд мэдэх болжээ.

Өнөөг хүртэл туульсийг дөрвөн бүлэгтэй гэж үзэж ирсэн юм.Тэгвэл Японы нэгэн язгууртны гэр бүлийн цуглуулгаас романы тав дахь бүлгийн гар бичмэлийг олжээ. Reizeike Shiguretei Bunko хэмээх соёлын өвийг хамгаалан сангийн мэргэжилтнүүдийн тодорхойлсноор уг гар бичмэл нь бусад эхтэй бичгийн хэв болоод агуулгын хувьд таарч байгаа нь тогтоогджээ. Тавдугаар хэсэгт Генжи ханхүү ирээдүйн эхнэртэйгээ уулзсан тухай өгүүлдэг байна. 

 Окочигийн гэр бүлтэй 1743 оноос хойш гар бичмэлийг хадгалж ирсэн бөгөөд үүнээс өмнө Фукуока мужийн язгууртан Куродагийн гэр бүлийн өмч байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)