Их дуулгын хоёр удаагийн аварга, теннесчин Наоми Осака АНУ-ын иргэншлээс татгалзаж 2020 оны олимпод Японыг төлөөлөн оролцохоор боллоо. Япон ээж, гайти эцэгтэй Осака Токиод төрсөн ч багаасаа АНУ-д амьдарсан тул давхар иргэншилтэй байжээ.
Японы хуулийн дагуу давхар иргэншилтэй бол 22 нас хүрэхээсээ өмнө аль нэг иргэншлээ сонгох ёстой. Энэ сарын 16-нд төрсөн өдөр нь тохиох Осака бахархалтайгаар эх орноо төлөөлөх болно гэж мэдэгдлээ.
Осака өнгөрсөн онд болсон Америкийн нээлттэй тэмцээнд Серена Вилльямсийг ялж дэлхийд чансааг тэргүүлэх болсон юм.