Манай улс Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага (FATF)-ын саарал жагсаалтад орох эрсдэл үүссэн. Мөнгө угаахтай тэмцэх Ази, Номхон далайн бүсийн байгууллага (APG)-ын олон улсын хамтын ажиллагааны хяналтын Ажлын хэсгийн хамтарсан уулзалт өнгөрсөн есдүгээр сарын 12-13-нд Тайландын нийслэл Бангкокт хотод болсон. Манай улсын холбогдох байгууллагууд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын тайлангаа хэлэлцүүлсэн ч хангалтгүй гэж үзжээ. Улмаар тодорхой арга хэмжээ авахыг үүрэг болгосон байна. Үүнд нь дараах ажлууд багтаж байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор УИХ өчигдөр ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталлаа.
Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагын ээлжит хурал энэ сарын 15-нд Парист болох бөгөөд манай улсын асуудлыг хэлэлцэх юм. Үүнээс өмнө тус байгууллагад УИХ-аас албан бичиг илгээж байгаа гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ. Тэрээр “Сангийн яам, Монголбанк зэрэг холбогдох байгууллагуудын саналаар УИХ-аас Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагад албан бичиг илгээж байгаа. Албан бичигт Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль баталсан тухай болон бусад мэдээллийг багтаана” гэлээ.
Саарал жагсаалтад одоогийн байдлаар 13 улс байгаа ажээ. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар энэ талаар хэлэхдээ “Саарал жагсаалтад Мозанбек, Шри Ланк тэргүүтэй 13 улс бий. Зарим нь нэрийг нь ч сонсож байгаагүй улс байна лээ. Тийм улс орнуудын араас 14-т бичигдвэл хамарсалтай” гэсэн юм.