Кубын Ерөнхийлөгчөөр Мигель Диас-Канель сонгогдлоо

Кубын Ардын Үндэсний Ассемблейн гишүүд пүрэв гарагт Мигель Диас-Канелийг Бүгд найрамдах улсын ерөнхийлөгчөөр сонгов. Энэ оны хоёрдугаар сард бүх нийтийн санал асуулгаар баталсан шинэ үндсэн хуулийн заалтын дагуу парламентаас ерөнхийлөгчийг томилдог болсон юм. 

Харин Сальвадор Валдес Меса дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.

Шинэ үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгч нь төрийн тэргүүн, зэвсэгт хүчний дээд командлагч бөгөөд Үндэсний батлан ​​хамгаалах зөвлөлийн даргаар ажиллана. Тэрбээр Ерөнхий сайд, зарим яамдын сайд, Ардын Дээд шүүхийн дарга, ерөнхий прокурор, Үндэсний сонгуулийн зөвлөлийн даргыг томилох, огцруулах асуудлаар Ардын Үндэсний Ассемблей, Төрийн Зөвлөлд санал оруулах эрхтэй.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 24-ний өдөр болсон бүх ард нийтийн санал асуулгаар шинэ үндсэн хуулийг батлахыг дэмжиж 6.81 сая кубачууд саналаа өгчээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. manaihaas l deer bna daa, udahgui tegeed hugjil n usrelt hiih biz

    0 0 Хариу бичих