Монгол, Казахстаны худалдааны эргэлтийг 130 сая долларт хүргэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Аскар Узакпаевич Мамин  нар албан ёсны хэлэлцээ хийв.
Харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө бүх салбарт идэвхийлэн ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв. Казахстаны тал хөдөө аж ахуй, боловсрол, дэд бүтцийн салбар дахь худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, тээвэр, ложистикийн сүлжээг өргөтгөх, хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд, хөнгөн үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломжтой гэв.2020 онд Засгийн газар хоорондын комиссын хурлыг зохион байгуулах саналыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гаргалаа. Мөн 35 сая. ам.доллар байгаа худалдааны эргэлтийг 130 сая ам.долларт хүргэх боломжтойг тэмдэглэв.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн албан ёсны айлчлалын хүрээнд Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Боловсролын салбарт хамтран ажиллах тухай, Боловсролын баримт бичиг, эрдмийн зэрэг, цолыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай, Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай, Улаанбаатар хот, Нур-Султан хот хооронд ах дүү хотын харилцаа тогтоох тухай зэрэг бичиг баримтад гарын үсэг зурав. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Анхны ерөнхийлөгч-Елбасы, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Нурсултан Абишевич Назарбаевт бараалхлаа гэж Засгийн газрын Хэвлэл  мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Хүрэлсүх минь энэ их өрийг яах болж байна аа. Дуртай нь ирээд Монгол улсыг маань хойч ирээдүйг маань өрөнд булчихаад л явж байна шүү дээ. Дэлхий ярьж байгаа шүү дээ. Монгол гэж эзэнгүй улс байгаа, Засгийн тэргүүн нь бичиг үсэггүй нөхөр байна лээ. Хөрөнгө оруулалт нэрээр мөнгөө өсгөх, дараа нь газрын баялаг болон эх орноос нь хэмлээд авахад маргаашаа мэдэхгүй ЕС-тай учраас хамгийн оновчтой хөрөнгө оруулалт болноо гэж. Та бүхэн наад мөнгөөрөө зөвлөлгөө өгөөч бид сонсоё. Бид хөдөө аж ахуй, боловсролоо, дэд бүтцээ өөрсдөө авч явж чадахгүй байна гэж байгаа хөлдүү нөхрийг яах уу? Энэ хөгжил үү,

    0 0 Хариу бичих