Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн мэдээллийг тогтмол өгч байгаа. Өглөөний 06 цагаас өдрийн 15 цаг хүртэлх хугацаанд угаарын хийнд хордсон таван өрхийн 11 иргэн эмнэлэгт ханджээ. Тэднээс гурав нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Одоогоор угаарын хийнд хордсон нийт 14 хүн хэвтэн эмчлүүлж байна.