Apple компани Хонконгийн жагсагчид цагдаагийн хөдөлгөөн, нулимс асгаруулагч хийн хэрэглээг хянах зорилгоор ашигладаг апплекейшнийг устгах болсноо мэдэгдлээ. HKmap.live нэртэй уг апплекейшнийг хууль сахиулах байгууллагууд болон оршин суугчдад аюул учруулах зорилгоор ашиглаж байсан гэж үзжээ.
Aнх уг программ App Store дээр гарч ирэхдээ Хятадын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан юм. Үүний дараа "Хонконг дахь чухал түншүүд маань хүсэлт тавьж байгаа учраас апплекейшнийг устгахаас өөр аргагүй болсон. Хонконгийн Цахим аюулгүй байдал, технологийн гэмт хэрэгтэй тэмцэх товчооны олж тогтоосноор жагсагчид энэхүү программын тусламжтайгаар цагдаагийн хяналтгүй бүсийг олох, оршин суугчдад хохирол учруулах зорилгоор ашигласан нь илэрсэн" хэмээн Apple-ийн төлөөлөгч хэлжээ.
Аппликэйшнийг App Store-оос устгасан ч вэбсайтын хувилбар идэвхтэй хэвээр байна. Мөн Google Play-аас ч татаж ашиглах боломжтой байгаа аж.