Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын 2016 оны долоодугаар сарын 21-ний 12 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Уг тогтоол нь Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг баталсан тогтоол юм. Засгийн газар уг тогтоолд өөрчлөлт оруулж Худалдан авах ажиллагааны газрыг дахин байгуулах нь зүйтэй гэж үзжээ.
АН засгийн эрхийг барьж байх үед буюу 2012-2016 онд төрийн бүх тендерийг хариуцсан Худалдан авах ажиллагааны газар Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг байлаа. Харин энэ удаад тендер хариуцсан агентлагыг дахин байгуулахдаа Шадар сайдын бус Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эрхлэх асуудлын хүрээнд Төрийн худалдан авах ажиллагааны газар нэртэйгээр 2019 оны батлагдсан төсөв, орон тоонд багтаан байгуулах юм байна.
Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 53.7 нь тогтоолын төслийг дэмжиж, Худалдан авах ажиллагааны газрыг дахин байгуулах нь зүйтэй гэж үзлээ. Ийнхүү тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлэв.