Энх тайвныг хүсвэл дайнд бэлтгэ гэсэн зарчмаар Хятад ажиллаж байна. Вашингтон шинэ шинэ татвар тогтоон нөхцөл байдлыг хурцатгаж байх зуур БНХАУ арван сар дараалан үнэт металл худалдан авч алтны нөөцөө зузаатгаж байна.
Ардын банкны мэдээгээр, зөвхөн есдүгээр сард 5,9 тонн, өмнөх есөн сард нь 99,8 тонн алт худалдан авчээ. Ингээд л дээрхи хугацаанд нөөц нь 100 тонноор нэмэгдсэн байна.
Одоо Хятадын алтны нөөц нь 62,64 сая унций буюу 1948 тонн болсон гэж ХАБ мэдээлэв.