“Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ, 2021 оны Азийн цомын шигшээ тэмцээнд оролцох эрхийн төлөөх урьдчилсан шатны тэмцээний гуравдугаар тойргийн тоглолтууд өнөөдөр болно. Д хэсэгт багтсан манай үндэсний шигшээ багийнхан өнөөдөр Сайтама хотноо Японы шигшээ багтай тоглох юм.
Манай баг хэсгийн эхний хоёр тоглолтоос Мьянмарыг хожиж, Тажикистанд хожигдон гурван оноо авсан бол Японы баг Мьянмарыг 2:0-ээр хожоод буй. Монгол Японы насанд хүрэгчдийн шигшээ багууд өмнө нь албан ёсны тэмцээнд таарч тоглож байгаагүй ажээ.
Японы шигшээ баг бэлтгэл дээр.
Монголын шигшээ багийн дасгалжуулагч Майкл Вайсс Японы хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Оноо салгахын төлөө тоглоно” хэмээн мэдэгдсэн юм.
Тоглолт өнөө орой 18.35 цагт Японы Сайтама хотын цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ.
Монголын багийн сүүлийн дөрвөн тоглолт
Монгол-Тажикистан 0:1
Монгол-Мьянмар 1:0
Бруней-Монгол 2:1
Монгол-Бруней 2:0
Японы багийн сүүлийн дөрвөн тоглолт
Мьянмар-Япон 0:2
Япон-Парагвай 2:0
Эквадор-Япон 1:1
Уругвай-Япон 2:2