Өнөөдөр болох үйл явдал

08.00 цагт МҮХАҮТ-д “Эдийн засагт залуучуудын оролцоо-2019" бизнес эрхлэгч залуусын үндэсний чуулган болно. 

08.30 цагт Төрийн ордонд АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн 90 жилийн ойн баяр, Сувилахуйн олон улсын хурал болно.

08.30 цагт МУЗН-ийн Анхны тусламжийн төвд “Ажлын байранд анхны тусламж үзүүлэх нь” холимог сургалтын нээлт болно.

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд Азийн сангаас “Азийн зарим улсын авлигатай тэмцэх туршлагаас суралцах нь” семинар зохион байгуулна.

09.30 цагт “Blue Sky” зочид буудалд "Өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт- өнгөрсөн ба ирээдүй" улсын зөвлөгөөн болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт Хангарди ордонд “Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн үзлэг” уулзалт, зөвлөгөөн болно.

10.00 цагт УСУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төвд Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын "Хэрэглэгчээ сонсьё" нээлттэй хаалганы өдөрлөг болно.

10.30 цагт “Эм Си Эс Плаза”-д Дэлхийн банкнаас Монгол Улс болон бүс нутгийн эдийн засгийн тайланг танилцуулна. 

11.00 цагт УДБЭТ-т Улсын төв номын сан, УДБЭТ, УДЭТ-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11.00 цагт Монголын уран зургийн галерейд “Төвөдийн жаран” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос сайжруулсан шахмал түлшний талаар мэдээлнэ.

12.00 цагт “Grand hill” зоогийн газарт МУГЖ Ж.Уранчимэг “Эстрадын урлагт 40 жил” тоглолтынхоо талаар мэдээлнэ. 

15.00 цагт Богд хааны ордон музейд “БОГД ХААН 150: НОМ БҮТЭЭЛИЙН ӨВ” үзэсгэлэнг танилцуулна.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт Сэтгүүлчид “Зул өргөх ёслол” зохион байгуулах талаар мэдээлнэ.

12.00 цагт Архангай аймгийн иргэд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.30 цагт Нийслэлийн төв замын нэгдүгээр эгнээгээр зорчих таксинд сар бүр 50 мянган төгрөгөөр зөвшөөрөл олгож буйг эсэргүүцэж, таксины жолооч нар мэдээлэл хийнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)