Х.Баделхан, Д.Сарангэрэл нарыг Ёсзүйн дэд хорооны бүрэлдэхүүнээс хасах санал гаргав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж,  Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэв. Ингэснээр УИХ дахь МАН-ын бүлгээс  УИХ-ын гишүүн Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарыг  Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнээс хасаж, оронд нь УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Д.Тогтохсүрэн нарыг оруулах хүсэлт гаргав.

Сануулахад, Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Б.Наранхүү болон Засгийн газрын гишүүдийг дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, өөрчлөлт оруулах хүсэлтээ илэрхийлээд байсан юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)