Аль Кайда бүлэглэлийн толгойлогчдын нэг Асим Умарыг өнгөрсөн сард хийсэн Америк, Афганистаны хамтарсан цэргийн ажиллагааны үеэр устгасан гэж Афганистаны тагнуулын агентлаг мэдээллээ.
Асим Умар нь 2014 оноос хойш Аль Кайдагийн Энэтхэгийн эх газрыг хариуцаж байсан юм. Түүнийг өнгөрсөн сарын 23-нд Афганистаны Хэлманд мужид Талибаны бүлэглэлийн байрлалд хийсэн дайралтын үеэр устгажээ.Тусгай ажиллагааны үеэр мөн Аль Кайда бүлэглэлийн зургаан гишүүн болон 40 орчим энгийн иргэн амь үрэгдсэн байна. Харин Талибаны тал уг мэдээллийг дайсны суртал ухуулга гэсэн ба Америк, Афганистаны цэргийн ажиллагааны үеэр зөвхөн энгийн иргэдийн амь нас хохирсон гэжээ.