ИНФОГРАФИК: Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан-2019

Дэлхийн эдийн засгийн форумаас эрхлэн гаргадаг "Өрсөлдөх чадварын тайлан-2019"-ийг танилцуулж байна. Нийт 140 гаруй орныг хамруулдаг дэлхийн өрсөлдөх чадварын индексийг Сингапур улс өмнөх жилээсээ нэг байр ахиж тэргүүлсэн бол АНУ нэг байр ухарч хоёрт бичигджээ.

Монгол Улсын хувьд 52,6 оноогоор өнгөрсөн жилээс гурван байр ухарч 102 дугаар байрт эрэмбэлэгдсэн байна.

Өрсөлдөх чадварын индекс нь тухайн улсын хүрч чадах хөгжлийн түвшинг тодорхойлдог эдийн засгийн бүтээмжид нөлөөлөгч хүчин зүйлүүдийн үнэлгээнд үндэслэдэг юм. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тус тайлангийн дүнг улс орнууд анхааралтай авч үзэж бодлого, үйл ажиллагаандаа тусгаж хэрэгжүүлдэг ажээ. Монгол Улс 2005 оноос энэхүү тайланд нэгдэж, өрсөлдөх чадварын түвшингээ дэлхийн 140 гаруй оронтой харьцуулах боломжтой болсон юм.

Эх сурвалж: Дэлхийн эдийн засгийн форум

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)