Хойд мөсөн далайд судалгаа хийж байсан Норвегийн эрдэмтэд дотроо наймаалжны 10 ширхэг өндөг агуулсан аасар том бөмбөлөгтэй таарч, видео бичлэг хийжээ. Зунгааралдсан шингэн хэлбэртэй уг биетийг өмнө нь эрдэмтэд цөөхөн хэдхэн удаа л харж байсан аж. Шингэн нь дотроо байгаа өндгийг гадны нөлөөнөөс хамгаалах зориулалттай гэнэ.

Шумбагч бичлэгийн үеэр шингэн бөмбөлөг рүү гэрэл тусгаж, доторх зүйлсийг нь маш тодорхой харах боломжийг үзэгчдэд олгожээ.