Златан Ибрахимович 2016 онд ПСЖ-ээс явахдаа “Эйфелийн цамхагийн оронд миний хөшөөг байрлуулбал л үлдэнэ” хэмээж байсан билээ. Францад мэдээж түүний хүслийг хэн ч биелүүлэхгүй. Харин шведчүүдэд энэ үг нь юм бодуулсан байжээ. Шведийн хөлбөмбөгийн холбоо 10 жил дараалан улсынхаа шилдэг хөлбөмбөгчөөр шалгарчихаад байсан Златан Ибрахимовичийн хөшөөг босгох шийдвэр гаргаж, Златанаас хөшөөнд зориулсан зогсолтоор хэвийг нв авч байв. Тэгвэл энэхүү хөшөө бэлэн болж, өчигдөр нээлтээ хийжээ. Эхэндээ Стокгольм дахь “Френдс-Арена” цэнгэлдэхийн өмнөх талбайд байрлуулахаар төлөвлөж байсан /энд Ибра Английн шигшээг болгож тавьж байсан түүхтэй/ ч эцэстээ З.Ибрахимовичийн төрж өссөн, хөлбөмбөгийн замналаа эхлүүлсэн Мальме хотод байрлуулахаар болсон байна.

2.7 метр өндөр, 500 кг жинтэй хөшөөнийхөө нээлтэд Златан өөрөө ирж оролцсон бөгөөд нээлтийн үгэндээ “Нью Йоркод очвол та Эрх чөлөөний хөшөөг харна. Харин Шведэд ирвэл Златаны хөшөөг харах болно” хэмээн өгүүлжээ. Мөн дэмжигчдийнхээ асуултад хариулж, бас бу зүйлсийн талаар ярьсан байна. Энэ үеэрээ өөрийгөө “Би сонгогдсон, тусгай төрсөн хүн биш. Шаргуу хөдөлмөрлөж, өөртөө итгэсэн л хүн” гэжээ.